Барилга инженерийн сургууль

Захирлын мэндчилгээ

Монголын Үндэсний Их Сургуулийн удирлага, захирлын зөвлөл, профессор, багш нар, нийт оюутнууд, хамт олон та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Монголчуудыг дэлхий дахинд Чингисийн удам гэж тооцдог. Энэ бол түүхэнд нэр нь тодорсон мянганы хүний удам гэсэн үг юм. Та бидний хэн маань ч гэсэн тэр л Монгол удмын амьдралыг үргэлжлүүлж яваа билээ.Үүний нэг тод жишээ бол Монгол үндэстэнээрээ бахархсан Монголын Үндэсний Их Сургууль гэсэн аугаа том дээврийн дор нэгдэж, энэ зууны шинэ удирдагчдыг бахархам сайхан мэргэжилтэнээр бэлтгэх хүндтэй бөгөөд том үүрэг хүлээсэн хамт олны нэг эд эс болж яваадаа бид бүхэн бахархах ёстой. Тус сургууль нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд олон арвин шилдэг боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэж улмаар тэд Монгол орны өнцөг булан бүрт амжилттай сайн ажиллаж байна. 2013 онд тус Уул Уурхай Барилгын Инженерийн Сургуулиас салбарлаж Монголын хамгийн анхны хувийн хэвшлийн Барилга Инженерийн сургууль болж 1100 орчим оюутантай, 30 гаруй эрдэмтэн, профессор багштай, мэргэжлийн 2 тэнхимийн бүрэлдэхүүнтэйгээр, хариуцлагтай боловсролын үйлчилгээг оюутнуудад үзүүлэх, барилгын салбарт шилдэг мэргэжилтэн, инженерүүдийг бэлтгэх том зорилтыг өмнөө тавин манай хамт олон зориг эрмэлзэл дүүрэн эрчимтэй ажиллаж байна.

БИС- ийн хамт олон та бүхэнд орчин үеийн шинжлэх ухааны ололтыг амьдралд хэрэгжүүлэх авъяас чадвар бүхий мэдлэг мэргэжил өндөртэй, барилга, авто замын салбарын инженерүүд, мэргэжилтэн бэлтгэн гаргах мэдлэг чадвар, боломж нөхцөл бүрдсэн гэдэгт гүнээ итгэхийн ялдамд та бүхэндээ сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсч мэндчилье!

Захирал Б. Эрдэнэболд

Барилга Инженерийн Сургуулийн  

Танилцуулга

Эрхэм зорилго: “ Шинэ эриний төгс инженерүүдийг бид бэлтгэнэ”БИС-ийн зорилт: Орчин үед барилга, дулааны бүтээн байгуулалтын салбарт чадварлаг мэргэжилтэн инженерүүдийг бэлтгэж улмаар барилга, дулааны инженер, технологич чиглэлийн хувийн хэвшлийн биеэ даасан сургууль болохБарилга инженерийн сургууль байгуулсан түүхэн замнал• БИ сургууль нь 2010 оны 11 сарын 06-ны өдрөөс эхлэн Барилга Авто Замын Тэнхим гэсэн нэртэйгээр УУИС-ийн бүрэлдэхүүнд үйл ажиллагаагаа эхэлсэн .•2013-2014оны хичээлийн жилд бие даасан МҮИС-ийн бүрэлдэхүүн сургууль болсон. •Тус сургууль нь Барилга, Авто зам, Дулаан сантехникийн 3 хөтөлбөрийн багтай •Хөтөлбөрийн багийн ахлагч нар нь: Авто зам – МУ-ын техникийн зөвлөх инжежер Ц.Булган ,Дулаан сантехник – докторант З.Нэрмөнх, Барилга –магистр Б.Эрдэнэчимэг •Манай сургууль нь нийт 30 орчим багштай. Эдний 7 нь Монгол улсын зөвлөх болон тэргүүлэх инженер, 8 нь доктор профессор, 6 нь докторант, 20-иод нь магистр зэрэгтэй. Нийт 1300-аад оюутан 6 мэргэжлээр суралцаж байна•2013 оны 5 сарын 10-нд ” Барилгын менежмент” мэрэгжлээр анхны 20 оюутан төгссөн.Дулааны инженерийн тэнхимийн гадаад, дотоод хамтын ажиллагаа•ОХУ-ын Эрхүүгийн Техникийн их сургууль, Москвагийн Эрчим Хүчний Дээд Сургууль (Техникийн Их Сургууль), Новосибирскийн Техникийн их сургууль, Улаан-Үдийн Зүүн Сибирийн технологийн их сургууль, Япон улсын JICA, JOCV, Английн VSO, АНУ-ын Калифорнийн Их сургууль, US Solar байгууллага, хамт олонтой сургалт, эрдэм шинжилгээний ажлаар хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж байна.•Дархан ДЦС” ТӨХК, “ДЦС 2” ТӨХК, “ДЦС 3” ТӨХК, “ДЦС 4” ТӨХК, “Эрдэнэт ДЦС” ТӨХК, “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ТӨХК зэрэг сургалт, оюутнуудыг дадлагажуулах, лабораторийн ажлуудыг гүйцэтгэх зэргээр хамтын ажиллагааны олон хэлбэрээр ажиллаж, тэдний сургалт, үйлдвэрлэлийн баазыг сургалтандаа ашиглаж байна. Барилга инженерийн сургуулийн дотоодын хамтын ажиллагаатай байгууллагууд•Монголын барилгачдын холбоо•Монголын барилгачдын инженерүүдийн холбоо•Монголын авто ...