БАГШ ХӨГЖЛИЙН АКАДЕМИЙН СУРГАЛТУУД ЭХЛЭВ

Энэ хичээлийн жилд Багшийн хөгжлийн академи бямба гарагуудад нийт багш нарыг анхан шатны, ахисан болон докторын дараах шатны гэхчлэн хувааж судалгааны арга зүйд сургах, судлаачийн чадвар дадал төлөвшүүлэх, хэлний боловсролоо дээшлүүлэх чиглэлээр сургалтууд явуулж эхлэв. Эхний сургалтууд хуваарийн дагуу 10-р сарын 10-нд явагдаж, 100 гаруй багш хамрагдлаа.

Өөрийгөө өнөө цагийн их сургуулийн багшийн өндөрлөгөөс харж дүгнэн эдгээр сургалтуудад бүрэн хамрагдах шаардлагатайг БХА, СБЗГ, ИЭША-наас зориуд анхааруулж байна

Дэд профессор Д. Мөнхбат нийт багш нарт сургалтын зорилго, чиглэлийг танилцуулж байгаа нь.

Мэдээллийг ИЭША-наас бэлтгэв


Нийтэлсэн огноо: 1 жил, 11 сар өмнө