АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ СУРГУУЛЬ

1.    Хариуцлагатай Аялал Жуулчлалын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Young Tourism Pro-2015 улсын уралдаанд багийн дүнгээр 1, 2-р байр түүнчлэн “Шилдгийн шилдэг оюутан” АЖАХ-2-р ангийн оюутан Б.Эрдэнэбулган шалгарч Монгол улсын хэмжээний 9 их, дээд сургуулийн 109 оюутныг манлайлсан нь бидний шинэ амжилт мөн. Түүнчлэн олон шавь нараа амжилттай удирдан оролцуулж “Шилдэг багш”-аар Н.Энхмагнай нар шалгарлаа. Түүнчлэн Б.Эрдэнэбулган, Д.Отгонхүү нар АЖГХС-ийн хамтран ажиллах байгууллагуудын нэг болох ОХУ-ын Дорнод Сибирийн Их Сургуультай хамтран ОХУ, Монгол улсын хилийн зааг дээр байрлах Саяны нурууны ноён оргил Мөнхсарьдаг  оргилд амжилттай гарч МҮИС-ийн тугийг намируулжээ.

2.    “Газрын хуулийг хэн сайн мэдэх вэ?” улсын уралдаанд тэргүүн байр эзэллээ. Газар зохион байгуулалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 5 их, дээд сургуулийн 8 багийн 40 гаруй оюутан залуусын дунд зохион байгуулагдсан тэмцээнд “Тэргүүн байр” эзэлсэн.

3. ОХУ-ын Иркутск хотноо зохион байгуулагдсан “World skill” оюутны ур чадварын чуулга уулзалтанд Хүнсний инженерчлэл багийн багш Б.Отгонтөгс, өөрийн шавь нарын хамтаар амжилттай оролцоод иржээ. Тус чуулганаар хүнсний эрүүл ахуй, мэргэжилтнүүдийн ур чадварыг хөндөн 2 өдрийн турш хурал, тэмцээн, хоол хийх үзүүлбэрүүд үзүүллээ. Манай  оюутнууд ч мөн адил дэлхийн 34 улс орны баг, тамирчидтай өөрсдийнхөө ур чадварыг сорьсон нь томоохон амжилт байлаа.


АЖГХС-ийн 4-р сард болох 3 томоохон үйл явдал

1.      Orange day-2015 Нидерландын үндэсний баяр наадам, цэнгэлийг Монгол оронд, МҮИС анх удаагаа зохион байгуулах, АЖГХС санаачлан багш, оюутнуудаа оролцох, хамруулах

2.      Нийслэлийн ЕБС-иудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Газарзүйн уран бодолтын тэмцээн нь 4-р сарын 10-ний өдөр болно.

3.      АЖГХС-ийн багш К.Бахадбекийн бие даасан үзэсгэлэн “Амьдрал өөрөө аялал” бүтээл, авиралтууд, “Монгол гайхамшгийн эрэлд – Домгийн мөрөөр” цуврал нэвтрүүлгийн тайлан гаргах

Нийтэлсэн огноо: 2 жил, 7 сар өмнө