Захирлын мэндчилгээ

Монгол улсын дээд боловсролын салбарт өөрийн байр сууриа хэдийнээ тодорхойлсон Монголын Үндэсний Их Сургууль нь 2000 оноос эхлэн аялал жуучлал, газрын харилцааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш арав гаруй жил өнгөрсөн байна.

Монголын Үндэсний Их Сургуулийн ууган салбаруудын нэг болох Аялал Жуучлалын Удирдлагын Сургууль /АЖУС/ нь анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн салбартаа тэргүүлэгч шилдэг менежер, боловсон хүчнийг бэлтгэх, оюутан залуусыг шинэ эриний төгс удирдагчид болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарч ирсэн билээ. Энэ утгаараа 2009, 2011 оны Монол улсын “Аялал жуучлалын шилдэг сургалттай” байгууллагаар шалгаран өргөмжлөл, цомын эзэд болсон бөгөөд манай суралцагч оюутан залуучууд газар зохион байгуулалтын удирдлага, Зочид буудал зоогийн газрын удирдлага, Аялал жуучлалын удирдлага, Хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний технологи, Байгаль ашиглалт, хяналт үнэлгээ, Аялал жуучлал гадаад хэлний мэргэжлүүдийг эзэмшин эх орнынхоо өнцөг булан бүрт төрөлх сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн ажиллаж байгаа нь бидний бахархал болдог.

Манай хамт олон цаашид зөвхөн бакалаврын сургалтаар үл хязгаарлагдан төгсөлтийн дараах сургалт, магистр, докторын сургалт, мэргэшүүлсэн сургалт зэргээр тасралтгүйгээр “Насан туршийн боловсрол”олгогч, үйлдвэрлэл-сургалт хосолсон Интерпренерийн их сургууль болох зорилго тавин ажиллаж байна. Та бүхэнд амжилт бүтээлийн дээдийг шингээсэн ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Захирал С.Мөнхнасан, Дэд Профессор

Аялал Жуулчлалын Удирдлагын Сургууль  

Танилцуулга

Эрхэм зорилго: Шинэ эриний аялал жуулчлалын төгс удирдагчдыг бэлтгэхАлсын хараа: Монголын Аялал жуулчлалын ирээдүйг тодорхойлогчАЖГХС-ийн зорилго: Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажил, нийгмийн үйлчилгээний цар хүрээ, чанараар Монгол улс болон Олон улсад тэргүүлэх, мэргэжлээрээ хамгийн эрэлттэй мэргэжилтэн бэлтгэдэг сургуулийн нэг болох Түүхэн замнал* 2000 онд Эдийн засгийн тэнхимд харьяалагдаж АЖЭЗУ мэргэжлээр анх 3 багшийн бүрэлдхүүнтэй 26 оюутантай элсэлт авсанаар үндэс суурь тавигдсан /анхны багш нар нь Ж.Оюун, Т.Баяр, М.Болормаа нар юм./* 2003 онд аялал жуулчлалын багш Ч.Нармандах, Б.Бурмаа нар ажиллаж эхэлсэн.* 2004 оны хавар АЖЭЗУ мэргэжлээр 4-р ангийг Б.Бурмаа багш удирдан нийт 21 оюутан анхны төгсөлт хийсэн* 2004 оны намраас Аялал жуулчлал удирдлагын тэнхим нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж АЖЭЗУ, ЗБЗГМ мэргэжлээр бэлтгэж эхэлсэн бөгөөд эхний улиралд тус тэнхимийг Б.Бурмаа багш ахлан удирдаж зочид буудал, зоогийн газрын удирдлагын Г.Хандмаа багш ажиллаж эхэлсэн байна.* 2004-2005 оны хичээлийн жилийн хоёрдугаар улиралд тус тэнхим нь МҮДС-ийн Аялал жуулчлалын салбар сургууль болон зохион байгуулагдаж 2005 оны 1-р сард Б.Энхтөр анхны захирлаар ажиллаж эхэлжээ.* 2005 оны намар АЖСС нь Аялал жуулчлал-Гадаад хэл мэргэжлийн тусгай зөвшөөрөл авч анхны элсэлтээ авч эхэлсэн бөгөөд энэ хичээлийн жилд салбарын захирлаар Б.Бурмаа ажилласан байна.* 2006 оноос АЖСС нь АЖ-Гадаад хэл, Газар зохион байгуулалт удирдлага, Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт зэрэг мэргэжлүүдийг шинээр нээн нэрээ өөрчилж Аялал жуулчлал Технологи Менежментийн Сургууль /АЖТМС/ болон өргөжиж захирлаар нь Ч.Нармандах ажиллаж эхэлсэн байна. * 2010 оны намраас эхлэн МҮДС-ийн бүтцийн өөрчлөлтийн дагуу АЖТМС нь АЖГХС болон шинэчлэн зохион байгуулагдаж АЖУ-ын тэнхимд харьяалагдаж байсан ГЗБУ мэргэжлийн сургалт нь тусдаа тэнхим болон салбарлаж ...