Анагаах ухааны сургууль

Захирлын мэндчилгээ

Манай сургуулийн хуудсаар зочилж буй эрхэм таньд энэ өдрийн мэндийг хүргэе. 2014-2015 оны хичээлийн жилд шинээр үүд хаалгаа нээсэн Анагаах Ухааны Сургууль нь мэргэжлийн өндөр ур чадвартай, хүмүүнлэг, олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээний мэргэжилтэн бэлтгэдэг, боловсрол, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч шилдэг сургууль байх эрхэм зорилго тавин үйл ажиллагаагаа явуулж байна.

Чадвартай боловсон хүчин бэлтгэнэ гэдэг нь хувь хүнд зөвхөн тухайн сонгосон мэргэжлийн мэдлэг, чадвар олгосноор хязгаарлагдах бус мөн сэтгэхүй, харьцаа хандлага, бие бялдар гоо зүйн өвтэгш төлөвшил олгосноор тодорхойлогдоно хэмээн бид үздэг. Энэ ч үүднээс манай сургууль дээр оюутны 4 талт хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрөөр дамжуулан оюутан залуустаа өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээж өгөхийг чухалчилдаг билээ.

Шинжлэх ухааны хөгжлийн асар хурдтай эринд амьдарч байгаа бидний хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах гарцаагүй шаардлага тулгарч байгаа ба эрхэм зорилгодоо хүрэх гол түлхүүр нь эрдэмтэн багш нар, зорилгоо ухамсарласан оюутан залуус, тэднийг дэмжигч ар гэрийнхэн болон сургуулийн захиргаа гэсэн дөрвөлсөн холбооны амжилттай хамтын ажиллагааны үр дүн байх нь гарцаагүй билээ.

Хамгийн энэрэнгүй мэргэжил хэмээгддэг эмч, эмнэлгийн мэргэжилтэн болохоор сэтгэл шулуудсан оюунлаг, чадварлаг залуус та бүхэн манай сургуульд тавтай морилно уу.

Хүндэтгэсэн,

Л. Батмөнх

Анагаах Ухааны Сургуулийн Захирал

Танилцуулга

Эрхэм зорилго: Мэргэжлийн өндөр ур чадвартай, хүмүүнлэг, олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээний мэргэжилтэн бэлтгэдэг, боловсрол, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч шилдэг сургууль байна. Зорилт: Дэлхийн шилдэг сургалтын технологийг сургалтандаа ашиглах Судалгаа шинжилгээний олон улсын чиг хандлагыг тусгасан тэргүүлэх зэргийн инноваци, эрдэм шинжилгээний байгууллага болох Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу сургалт явуулдаг улсын хэмжээний яаралтай тусламжийн сургалтын төв болох Ирээдүйн эмч, эмнэлгийн мэргэжилтэнд ёсзүй, харилцаа, хандлагын төлөвшил олгох ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАААУС нь дэлхийн шилдэг сургалтын технологийг сургалтандаа ашиглах, судалгаа шинжилгээний олон улсын чиг хандлагыг тусгасан тэргүүлэх зэргийн эрдэм шинжилгээний байгууллага болох зорилтын хүрээнд гадны шилдэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгуулагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Стэнфордын Их Сургууль, АНУ Чoсаны Их Сургууль, БНСУ Тайпейн Анагаах Ухааны Их Сургууль, Тайвань Daegu Haanu Их Сургууль, БНСУ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ2014-2015 оны хичээлийн жилд доорх 4 төрлийн мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэрэг олгох сургалт явуулж байна. Үүнд: 1.Нийгмийн эрүүл мэнд2.Нүүр ам судлал3.Сувилахуй4.Уламжлалт анагаах ухаан

Хөтөлбөр

Анагаах ухааны сургууль